Гараа ингэж арчилаарай,
|
Сайн байцгаана уу? Өнөөдрийн зөвлөгөө буландаа гараа хэрхэн арчлах тухай зөвөлж байна. Урин дулаан улирал ирж буйтай холбогдуулаад бидний гарын арьс арчилгааг илүүтэйгээр шаарддаг.
-7 хоногт 1 удаа заавал скраб ашиглан гарын үхэжсэн арьсыг гуужуулах
-7 хоногт 1 удаа халуун бүлээн усанд гараа 5-10 минут орчим дүрж оливын тосоор массаж хийж өгөх
-Орой бүр унтахын өмнө гараа сайтар цэвэрлэж чийгшүүлэгч түрхэх
-Аяга таваг угаах, цэвэрлэгээ хийх үедээ резин бээлий заавал өмсөх
-Гадагшаа гарах бүртээ бээлий өмсөх, бээлий өмсөх шаардлагагүй үед нарны хамгаалалттай тос хэрэглэх гэх мэт эдгээр маш энгийн зөвлөмжийг мөрдсөнөөр гарын чинь арьс цэвэрхэн, үзэмжтэй байх болно.Нэмж хэлэхэд гараа угаах бүртээ дараа нь нимгэн тос түрхэж байгаарай.