Ганцэцэг :Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим\127\

|

 Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим

Надад зөв амьдрах 1000 шалгаан хайрласан ижий минь та миний шүтээн. Үргэлж зэмлэхгүй атлаа үе үе хатуухан хэлэх үг бүхэн тань надад ухаарал өгч хүн шиг хүн болгосон. Би сургуульд орох хүртлээ хөдөө өссөн юм. Орой болгон лааны гэрэлд үлгэрийн ном уншиж өгч, радиогоор үлгэрийн цаг гарахыг хүлээж байгаад л заавал дуудаж сонсгодог байсан нь надад хүний сайн мууг ялгах ухаан, зөв бодолтой сайн хүн болох анхны “А” үсгийг заасан юм.
Бага байхад ахын багадсан нударгатай дээлийг өмсгөөд сумын төв дээгүүр дагуулж явахад нь би эрэгтэй хүүхдийн дээл гээд өмссөндөө ичиж, их л дургүйцэж голдог байлаа. Тэр үед ээж минь “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” эд хөрөнгө, гоё сайхан хувцас нэг л өдөр элэгдэж дуусна,  харин сурсан эрдэм мэдлэгийг чиний толгойноос хэнч авч чадахгүй гэж үргэлж хэлдэг байж билээ. Одоо энэ үг миний амьдралын минь нэг мөрдлөг, алс хэтийн минь зорилго болжээ. Магадгүй өдий зэрэгтэй сайхан сургуульд орж, сайн суралцаж буй минь үүнтэй  салшгүй холбоотой.
Хүмүүсийн дунд айлын ганц хүүхдүүд дутах юмгүй, эрх танхил өсдөг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ манай ээж намайг эрхлүүлж, энхрийлэхээс илүүтэй ирээдүйд түшиж тулах хүнгүйгээр амьдралд хөлөө олж, ямарч хүчтэй салхинд ганхаж унахааргүй бат бэх үндэстэй мод болгохсон гэж хичээдэг. Хүнд хэзээ ч муу үгийг хэл, бусдад битгий атаарх, олны дунд даруу төлөв бай, өөрөөсөө дор хүнийг бүү дээрэлх, хүн бүртэй ялгалгүй харьц, ахмад настай хүмүүсийг хүндэл, ном дэвтэр цүнхээ газар бүү тавь хүндлэн дээдэлж бай гэж үргэлж захиж сургасаар ирсэн. Миний ээжийн хүүхэд хүмүүжүүлэх, хүнийг хүн болгох ухаан үнэхээр агуу гэдгийг цаг хугацаа өнгөрөх тусам илүү ихээр мэдэрч байна. Би ирээдүйд яг тань  шигээ хүний дээд сайн ээж болохыг хүсдэг.
Газар дэлхийд уянгатай  ижий таныхаа бүүвэйнд

Гандаж гундаж үзээгүй эрх танхил охин тань
Ганган цэцэгсийн шүүдрээр цай чанаагүй ч гэлээ
Гарцаагүй нэг жаргаана даа гэж бодсоор л яваа шүү ээжээ...

Ээж: Бэмбээ Ганцэцэг   
Охин: Машсайхан Энхсаруул