Газар дундын тэнгисийн гоймонтой салад хийх жор.

|

Хавар болж буй энэ үед бидний биед маш их витамин хэрэгтэй.Тиймээс болж өгвөл синтетик, нэмэлт витамин уухаас хоол хүнсээрээ дамжуулж биед хэрэгтэй амин дэмийг авах нь чухал.Ингээд бүсгүйчүүддээ зориулж амтат газар дундын тэнгисийн гоймонтой салад хэрхэн хийх жорыг танилцуулж байна.Хялбар, эрүүл энэхүү салатыг заавал хийж үзээрэй.

Хэрэглэгдэх зүйлс:

-250 гр үрлэн улаан лооль 

-200гр лаазалсан туна загас 

-200 гр мозарелла бяслаг(ямааны бяслаг юмуу дурын бяслаг орлуулж болно)

-320 гр гоймон

-40 гр хар олив

-хэдэн ширхэг базилик(дурын ногоог орлуулж болно. жишээ нь: брокколи байцаа)

-Оливын тос

-перец, давс 

Хийх дараалал: Эхлээд гоймонгоо чанана.Гоймонг чанахдаа наалдуулахгүйн тулд ойр ойрхон хутгаж өгнө.Энэ хооронд  улаан лоолио жижиглэн хэрчиж шилэн саванд хийн дээр нь лаазалсан туна загас, жижиглэн хэрчсэн базиликын навч, хар оливоо нэмнэ.Дараа нь бэлэн болсон гоймонгоо мөн нэмж чимх давс, перец, оливын тос хийж хутган амтлаад хөргөгчинд хийн хөргөнө. Ингээд 30 минутын дараа салад маань идэхэд бэлэн болно.

Эх сурвалж: http://segsgermaa.com/