Бүгдэд нь баярлалаа

|

Та нарын энэ өдрийн амгаланг айлтгая. Ээжээ та намайг төрүүлж өсгөсөн ачтай буянтай хүн билээ. Харанхуй шөнө дөлөөр намайгаа бүүвэйлж унтах нойроо хагаслаж байж миний төлөө санаа зовж намайг үсэг сурж байхад минь миний багш болж, алдаатай бичсэн байсан ч албаар онц тавьж байсан билээ. Ээжээ би таныгаа хэзээ ч гомдоохгүй ээ, би таньдаа хайртай шүү. Таньтай адилхан бас багш минь анх сургуульд ороход Чингис хааны тухай ярьж бид нарт Чингис хаан ямар агуу хүн байсан тухай ярьж өгсөн. Бид тийм агуу хүний үр хүүхдүүд болхоор түүний нэр төрийг хамгаалах тухай ярьж өгсөн, бичиг зааж, ном сургасан багшдаа би баярлалаа. Ийм сайхан ухаантай багшаа би аягүй л бол гомдоож байсан байхаа. Тийм бол уучлаарай. Миний ах аниа надад хатуу үг хэлж байсан ч гэсэн дотороо намайг хайрлаж байдгийг би мэднэ. Та бүхэндээ бүгдэд нь баярлалаа. 

Б.Батхорлоо 5в