БУРХАН ҮДЛЭЭД БУЦАА БИЗ, БҮҮ ГУНИАРАЙ ИЖИЙ МИНЬ
|Эх хүний сэтгэл ямар байдаг бол, би сайн мэдэхгүй ч үрээ алдахад бүр л хэцүү байдаг байх. Тэр хар өдрийг эргээд нэг санахад үнэхээр хэцүү. Манцуйтай үрээ эрхлүүлэн, уураг сүүгээ хөхүүлэн суух ёстой атал даан ч тэр заяа ижийг минь тойроод л гарсан даа. Ээж ээ энэ явдалд та минь бүү гуниарай. Бурхан үдлээд буцаа биз. Бүү нулимсаа бараарай. Тэр хүү эргээд таньдаа заяагдах биз. Энэхэн орчлонгийн хатуу хэцүүд бүү шаналаарай. Булбарайхан үр чинь дахиад л таньдаа эргээд ирнэ. Саяхан бид монгол хэлний хичээл дээр Ц.Хулангийн “Уймрахын тоолондоо сэтгэлээ гамна даа миний л ижий” гэдэг шүлгийг үзээд, харанхуй тэр өдөр нүдэнд үзэгдэж, нүдэндээ нулимстай суулаа. Энэ шүлгийг ижийдээ л зориулмаар санагдаж байсан шүү. Ээж ээ энэ явдлыг эргэн эргэн санаж, өөрийгээ зовоож болохгүй шүү. Охин нь тандаа байгаа цагт бүү харамс, бүү гунь.
Эрээн бараантай энэхэн хорвоод
Ээжээ тандаа би л хайртай
Ахиж олдохгүй ганцхан заяах ижийдээ
Алаг үр нь хязгааргүй их хайртай.
Хол суугаа ижий дээ
Хонгор үр нь хайртай шүү
Хэдийгээр бид цугтаа байж чадахгүй байгаа ч гэсэн сэтгэл зүрхээрээ үүрд хамт байдаг шүү.
Хайрт ээж Эрдэнэтуулдаа охин Урангоогоос нь