Биеийн илүүдэл үсийг хэрхэн зөв хусах вэ?
|Бидэнд байнга асуудал болж байдаг зүйл бол яах аргагүй биеийн илүүдэл үс билээ. Тиймээс та бүхэндээ хэрхэн арьсаа гэмтээхгүй илүүдэл үсийг хусах талаар зөвлөж байна. Илүүдэл үсийг хусах нь хурдан бөгөөд өвдөлт байхгүй гэдгээрээ wax-аас давуу талтай.
Арьс хуурай үед хэзээ ч битгий үсээ хусаарай. Энэ нь арьны нүх сүв бөглөрөх, арьс урагдаж улайх эрсдэлийг ихэсгэдэг. Тиймээс эхлээд заавал норгож байж арьс нойтон үед хусаж заншаарай.
Ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулсан илүүдэл үс хусах гель ба хөөс нь илүү үнэтэй байдаг. Гэтэл эрэгтэйчүүдэд зориулсан гель, хөөс нь эмэгтэйчүүдэд зориулсан гель хөөснөөс нээх их ялгараад байх илүү зүйлгүй. Тиймээс үнэтэй гель хөөс авах гэж мөнгө үрэх хэрэггүй гэсэн үг. Учир чанарын хуьд ялгаа байхгүй.
Үсээ хусахаас өмнө заавал үс хусагчынхаа хэр иртэй байгааг заавал шалгаж байгаарай. Ир муу байх тусам арьсыг хуулж улаан эмзэг болгодог.
Хөлийн үс ургаад ирхээр үсийг дахин хусахдаа шагайнаас эхэлж дээш чиглэлтэйгээр хусна. Суганы үсийг хусахдаа аль ч чиглэлээр хусч болно.
Илүүдэл үсээ хусаж дууссаны дараа заавал арьсандаа чийгшүүлэгч юмуу тос түрхэж байгаарай.
Эх сурвалж: http://segsgermaa.com/