Баяр баясгалан

|

Настай ижийдээ хүү нь очих нь нулимстай баяр баясгалан

Нар хөөртөл үнэгчилэх үр нь ээж аавын баяр баясгалан

Нас насны мянга мянган морьд уралдах нь төрийн хийморьтой баяр баясгалан

Наадмын түрүүнд морь нь ирэх нь шинэ Монгол хүний дээшээ огшсон баяр баясгалан

Тав даваад есөн хөлт тугаа тойрч байгаа нь шинэ начны баяр баясгалан

Таарсан хүнээсээ эрлийнхээ сургийг сонсох нь хосгүй баяр баясгалан

Миний хүү эр хүн болж дээ хүүдээ урам өгөх нь аавтай хүний баяр баясгалан

Мэнэнгийн их талд  уул харагдах нь зүг чигийн баяр баясгалан

Мэнд мэдсэн нь баярлах үл таних хөгшний сэтгэлийн их баяр баясгалан

Мэдсэнээ бусадтай хуваалцах нь номын багшийн оюуны их баяр баясгалан

Энгэрт минь эрхлэх нь хонгор чиний минь хайрын баяр баясгалан

Ирээдүй надад улам тод харагдах нь миний баяр баясгалан

Эх нутаг ижил сүргээ гэж гуйж ирэх нь унаган хүлгийн нутаг амьтай баяр баясгалан

Ингэн тэмээ ботгондоо буйлсаар ирэх нь эх үрийн баяр баясгалан

Ээж ааваа хүү чинь таньдаа Уужим хөх тэнгэрээс ч дундрашгүй хөх далайгаас ч их хайртай.

 

М.Занабазар Ирээдүй цогцолбор 5г ангийн сурагч