Бадам:Үргэлж тэмцэж, өмнөө зорилготой, бусдыг хайрлаж хүндэтгэж, сэтгэлийн хаттай байгаарай/88/

|

Миний хайрт ээж, 4 хүүхдийн эх, ард түмнийхээ эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн эмч хүн.
Ээж минь бидэнд энэ хорвоогийн амьдрал зовлон жаргал ээлжилсэн хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн гэвч хатуу байлаа гээд сэтгэлээр унах хэрэггүй, зөөлөн байлаа гээд бас баясах хэрэггүй, үргэлж тэмцэж, өмнөө зорилготой, бусдыг хайрлаж хүндэтгэж, сэтгэлийн хаттай, хамгийн гол нь эрүүл энх байвал хүн бүхнийг л чаддаг гэж байнга биднийгээ хурцалж, өөрөөсөө илүү юуны түрүүнд биднийгээ бодож, биднийхээ төлөө амьдарсаар ирсэн таньдаа мянган удаа хайртай гэж хэлсэн ч багадах болуу, таныхаа ачийг юугаар ч хариулж чадахгүйгээ бодохоор сэтгэл минь үргэлж шаналах юм. Та минь үргэлж хэлдэгсэн та нар минь аз жаргалтай сайхан амьдарвал ээж нь тэгээд л аз жаргалтай байна гэж. Бид бүгдээрээ сайхан амьдарч үүгээрээ ч болсон ачийг тань хариулнаа хайрт ээж минь
Та минь бидэндээ бурхан юм шүү!

Охин: Т.Мөнхзаяагаас
Ээж : Г.Бадамдаа