Бадамханд: Хүн өөрөө ухаалаг байхад амьдралд хэцүү зүйл гэж байдаггүй/101/

|

Намайг Сүхбаатарын Мөнхзаяа гэдэг. Миний ээжийг Янжмаа овогтой Бадамханд гэдэг. Ээж минь наддаа юугаар ч сольшгүй үнэт сургаалаа үргэлж хэлж сургадаг. Миний ээж намайг " Ухаантай сайхан сэтгэлтэй, сайн хүн болоорой хэмээн үргэлж захидаг. Хүн өөрөө ухаалаг байхад амьдралд хэцүү зүйл гэж байдаггүй юм. Миний охин аливаад ухаалаг хандаж зорьсондоо хүрдэг, шудрага эмэгтэй байж бусдын хайр хүндлэлийг алдалгүй яваарай гэж сургадаг. Миний охин амьдралын ханиа зөв сонгож хүний сайн хань, сайн ээж байхад эмэгтэй хүний үнэт зүйл тэнд л оршдог юм амьдралд өвдөг сөхрөлгүй ирээдүйн амьдралынхаа  төлөө хичээж шантралгүй зүтгээрэй гэж захидаг. Сургуулиа сайн төгсөж өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болж улс эх орондоо ихийг хийж бүтээгээрэй гэж үргэлж хэлдэг. Бас хүнтэй аль болох эвтэй байж найз нөхөддөө түшиг болж яваарай гэж сургадаг. Таныхаа захидаг халуун дулаан үг бүрээр охин нь өөрийгөө чимж явдаг юм шүү Ээжээ. Таньдаа зөндөө их хайртай.