Ачийг тань хариулах боломж олгооч

|

Эмээ та хурдан эдгээд урт удаан наслаж ачийг тань хариулах боломж бага ч болтугай өгөөч. Аав ээжийг минь өсгөж миний хөлийг дөрөөнд гарыг ганзганд хүргэж өгсөн цорын ганц эмээдээ хязгааргүй их хайртай шүү!. Би чинь таныхаа энэ их ачыг мэдээгүй явж дээ. Тийм их хайр, тийм их ачийг хэзээ ч хариулж дуусахгүй ч гэлээ, ачийг тань хариулах бага ч гэсэн боломж хайрлаач эмээ минь. Хэрвээ та ахиад хөл дээрээ босвол таны үгэнд тань сайн орж, сэтгэлийг тань чилээлгүй явах болноо эмээ. Та хурдан босоод мөнх цаст уулын оргил дахь цас шиг мөнхийн байгаарай. Хайрын бурхан эмээдээ зориулсан миний сэтгэлийн илгээмж юм шүү. Миний сэтгэлээс урган гарсан ариун нандин үгс юм шүү.

 

Д.Сумъяа 5г Цэрэндолгор эмээдээ