Ахаа таныг том болхооороо баярлуулнаа
|Миний ахын нэрийг Баянмөнх гэдэг. Ах маань хорин гуравдугаар сургуульд найм дугаар анги төгсөж одоо Оросын холбооны улсын сургуульд ес дүгээр ангид сурч байгаа. Миний ах хөл бөмбөг сайн тоглож, зураг гоё зурдаг. Ах маань надад компютер дээр яаж ажиллах, интернетэд яаж орох зэргийг зааж өгсөн. Би ахыгаа их санаж байна. Сүрэн бид 2 ахынхаа үгэнд сайн ордог. Ах нь сургадаг, дүү нь сонсдог гэдэг зүйр үг байдаг шүү дээ. Бид 2 ахтай хайртай ахаа та хичээлээ сайн сураарай. Би ахыгаа дандаа баярлуулж, дэмжиж явнаа. Миний ах компютерт дуртай. Бид 3 хамт байхдаа компютерээ булаацалддаг. Бид гурав цагаан сарын битүүний өдөр бууз биш тогоо дүүрэн будаатай шөл хийж идэж байсныгаа би байнга санадаг. Ахаа би таны ачийг мартахгүй. Бас нэг инээдтэй юм болсон. Бид хоёр жижигхэн байхдаа таны толгойг автийркаар аймар хүчтэй цохьсон. Тэгхэд манай ах их уйлсан. Тэгээд энэ сансар огторгуйд ийм сайн ах гэж байхгүй дүү бид хоёр таныг их санаж байна, том болоод таныг их баярлуунаа.
Б. Цэнд-Аюуш Ирээдүй” цогцолборийн 2-р бага сургууль