Арьсны онцлогийг тодорхойлох арга
|Тос түрхэх болон маск тавихаасаа өмнө арьсныхаа онцлогийг тодорхойлох хэрэгтэй. Арьсны онцлог, өөрөөр хэлбэл хуурайшилт болон тослогжилт нь тосны болон хөлсний булчирхайны үйл ажиллагаанаас хамаардаг.
Арьсныхаа онцлогийг зөв тодорхойлохын тулд нүүрнийхээ будгийг цэвэрлэж сайн угаагаад тос түрхэлгүй унт. Өглөө нь нүүрээ угаалгүй нимгэн цаасан сальфетка тавиад алгаараа нүүрнийхээ арьсны бүх хэсэгт хүрэлцэхүйц зөөлхөн дар. Минутын дараа сальфеткаа хуулж аваад анхааралтай ажигла.
1. Хуурай арьс. Хэрэв сальфеткан дээр ямар нэгэн толбо үүсээгүй байвал таны арьс маш их хуурайшсан байна гэсэн үг. Ийм арьс нь залуу байхад нэг их онцгой зүйл ажиглагддаггүй ч цагаасаа эрт хөгшрөлт явагддаг байна. Тиймээс та арьсандаа хангалтгүй байгаа тэр тос, амин дэм, чийглэгийг өгөх нь зүйтэй. Мөн зөвхөн хуурай арьсанд зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
эх сурвалж:
2. Мөрөөдлийн буюу хэвийн арьс. Сальфетка өнгөн хэсэгтээ бага зэрэг чийглэг болсон байвал та хэвийн арьстай. Гэхдээ, ялангуяа хотод амьдардаг хүмүүсийн дунд хэвийн арьстай хүн ховорхон тохиолддог.
3. Холимог арьс. Хэрэв та ийм арьстай бол сальфетканы чинь нүд болон амны эргэн тойронд тослог толбо үүсэхгүй, харин дух, хамар болон эрүүний хэсэгт илүү их тослогтож, хацар, шанааны хавиар хэвийн байх болно. Ийм арьстай эмэгтэйчүүдэд нүүрнийх нь арьсны онцлогт тохирсон хэд хэдэн төрлийн тос хэрэг болдог.
4. Тослог арьстай эмэгтэйчүүд спирт агуулсан тоник, лосьон зэрэг батга үүсэхээс хамгаалсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.
Эх сурвалж: Нар.мн