Арьсаа үрчлээтэхээс яаж хамгаалах вэ?

|



Орчин үеийн гоо засал улам төгөлдөржиж буй билээ. Нэгэнт бий болсон үрчлээг арилгах, шинэ үрчлээ гарч ирэхээс хамгаалах олон аргууд бий.

  • Арьсны нэг номерын дайсан нь нар бөгөөд түүний цацраг арьсыг үрчлээтүүлж, толботуулж, цаашилбал өмөн үү үүсгэхэд хүргэнэ.
  • Хэрэв та урьд өмнө нүүрээ хамгаалдаггүй байсан бол үүнээс хойш наранд гарах бүрдээ хамгаалж чадвал 2-3 жилийн дараа арьсаа шинэчилж чадна.
  • Өвлийн цагаар гадуур гарахдаа нүүрэнд сүүдэр тусгах малгай өмс!
  • Унтахын өмнө чийгшүүлэх тос түрхэж бай. Ингэснээр чийг хуралдаж, үрчлээ тэнийдэг.
  • Өвөл ба намрын цагаар унтлагын болон ажлын өрөөний агаарыг байнга чийгшүүлж байх хэрэгтэй.
  • Бүлээн болон хүйтэвтэр усанд байнга орж бай. Учир нь халуун ус арьсны тослогийг алга болгодог.
  • Усанд орсны дараа чийглэг тосыг заавал түрх.
  • Давстай болон хөөстэй ус арьсыг хуурайшуулдгийг санаж яв.
  • Үсээ сэнсээр хатаах бол нүүр рүүгээ үлээлгэж огт болохгүй. – Өвөл ба зун нарны хар шил зүүж арьсаа үрчийхээс хамгаал.
  • Үхрийн мах, тахианы мах, өндөг, сүү зэрэгт арьс үрчлээтэхээс хамгаалах амин дэмүүд элбэг.
  • Шинэ жимс ногоо, ургамлын тос, самар зэрэг нь А,С,Е амин дэмүүдээр элбэг тул арьс хамгаалах сайн нөлөөтэй.
  • Хүний биед цайр дутагдсанаас арьс толботдог тул тугалын элэг, хонь үхрийн мах, наранцэцэгийн самар, швейцар бяслаг, газрын самар зэргийг аль болох их хүнсэндээ хэрэглэж бай.

Мэдээлэлийн эх сурвалж: http://www.tulhuur.com/