Архи, эм элэгний дайсан

|

Элэг бол таны ухамсаргүй байдлын хариуцлагыг хамгийн түрүүнд үүрч байдаг эрхтэн. Хэт их архи өөх, тос ихтэй хоол гээд илүү хэрэглэсэн бүхнийг энэ эрхтэн аргалах гэж оролдсоор өөрөө мууддаг. Зүрхнээс бүх биед зориулан шахсан цусны 25 хувийг элэг хэрэглэж байдаг. Элэг өдөрт хоёр стакан дүүрэн өөх тос шүүн авч хүний биеийг хамгаалдаг аж. Тиймээс: 

  1. Эм уухдаа болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа парацетомол төрлийн эм элгэнд асар хортой.
  2. Согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн үед хүнсний өөх тос элэгний шүүлтүүрийг бөглөн хуримтлагдана. Элэг өөхөлсөөр байхад архи уугаад байвал элэгний хатуурал үүснэ.
  3. Дотор эрхтэн өөхөлсөөр гэдэс чөлөөтэй ажиллах боломжгүй болж элэгний ачаалал эрс нэмэгддэг. Өдөрт нэг иогурт идэхэд элэгний өөхнөөс хамгаална.
  4. Угаагаагүй жимс ногоо идэх , бохир гар зэрэг элгийг өвчлүүлэх аюултай.
TIME.mn сайтын сэтгүүлч: Г. Долгорсүрэн