Амьсгалын дасгал нь төрөлтийн чухал элемент

|

жирэмсэн эхчүүдэд зөвлөх ньАмьсгалын дасгал нь төрөлтийн бэлтгэлийн чухал элементүүд юм. 
Өөрийнхөө биеийг мэдэрч биетэйгээ ажилласнаар эхчүүд амьсгалаа мэдэрнэ. Амьсгалынхаа хөндийг ихэсгэж сурах нь гэдсэнд байгаа хүүхдэд маш чухал. Зөв амьсгалж сурснаар өөрийнхөө биед итгэлтэй болдог.

Эдгээр нь төрөхийн сүүлчийн үе шатанд маш хэрэгтэй. Өвдөлт нь төрөлт болгон дээр эмэгтэй хүнээс төсөөлж байснаас нь илүү их хүч шаарддаг. Төрөлтийн бэлтгэлийн үндсэн элемент нь эмэгтэйчүүд өөрсдийн биеэ таньж мэдэх өөрөөр хэлбэл биеийн болон амьсгалын дасгалаар өөрсдийнхөө биед итгэхэд нь туслах юм. 

Амьсгалын дасгалыг шинээр таньж мэдсэнээр эхчүүд төрөлтийн өвдөлтийг давж гарна гэдэгтээ зөвхөн бусдын яриа тайлбараас биш өөрийнхөө биетэй ажилснаар итгэж эхэлдэг. Эмэгтэйчүүд яг төрж байхдаа зөн совингоороо юуг хүсч байгаа болон өөрт таатай байгаа зүйлээ хийж болно гэдгийг мэдэх хэрэгтэй. 

Төрөх үед булчингууд маш эрчимтэй хамтран ажилдаг учраас хүч чадалаа хэдийд яаж хямгатай зарцуулж болохыг мэдэх хэрэгтэй. Жнь: босоо байрлалаар төрөх нь олон сайн талтай ч харамсалтай манайд тийм боломж нь бараг байхгүй. Тэд биеэ болон биеийнхээ эрч хүчийг илүү сайн мэдэхийн тулд ярих төдийгүй бас их дасгал сургуулилт хийх хэрэгтэй.

Төрөлтийн үеүдэд та зөв амьсгалж чадвал хүүхдээ бүтэлттэй төрөх эрсдэлээс хамгаалж чадна. Эмэгтэйчүүд маань оюун ухаанаараа, биеэрээ төрдөг болохоор биеэрээ ажиллах хэрэгтэй. Төрөхийн тулд эмэгтэйчүүд  биедээ итгэж сурах хэрэгтэй. Биеийн болон амьсгалын дасгал сайн хийснээр тэд өөрийнхөө хүч чадлыг мэдэрч өөрөөрөө төрж чадна гэдгээ ойлгоно.

Эрчүүд төрөх үйл явцыг өөрсдийнхөө оюун ухаан логикоор ойлгох нь чухал. Бид тэдэнд төрөх үйл явцыг ойлгоход нь туслах мэдлэгийг олгох хэрэгтэй байдаг. Ингэснээрээ хэзээ айдаснаасаа салж эхнэрээ төрөхөд тусалж дэмжихийн тулд портнёрын хувьд юу хийх ёстойгоо ойлгодог болно. Жирэмсэн эмэгтэйн хувьд төрөхдөө өвдөлтөө яаж даван гарах бэ? гэсэн асуултанд хариулт авах нь маш чухал байдаг.  Дасгалын давуу талууд нь жирэмсний үед их өвддөг ууц нурууны өвчинг намдаана.
http://tsophospital.mn/