Алтанчимэг:Охин минь орой үдэш болгоомжтой явж бай болохгүй бол ээж нь тосоё\128\

|

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

       Миний хамгаас хайртай эрхэм нандин хүн болох ээжийн минь алдрыг Дүлзэн овогтой Алтанчимэг гэдэг. Харин намайг Батдэлгэр овогтой Халиун гэдэг бөгөөд айлын ууган охин юм. Анх арван есхөн настайдаа өөрөө ч жаахнаараа байж охиноо өсгөх гэж их зүйлийг туулсан ээжийнхээ тухай сонсохоор бахархмаар сайхан санагддаг юмаа. Эх хүн гэдэг ямар агуу тэвчээртэй, амьдралын төлөө тууштай зүтгэдэг, үрээ гэсэн сэтгэлтэй хүн бэ гэдгийг би ээжийгээ хараад л ойлгож ээжээрээ маш их бахархдаг. Ээж минь байнга л охин үрээ гэж санаа нь зовниж байдаг агуу ухаантай хүн. Хааяа би ээжийнхээ хэлсэн хатуу үгэнд гомдож уурладаг байсан боловч одоо эргээд бодоход тэр үгс зөвхөн намайг л гэсэн, миний л төлөө юм  байна гэдгийг амьдралд хөл тавиад л ойлгож байна. Би яг л эрх гүнж шиг оюутны  ширээнээс холдтолоо аав ээж хоёртоо дүүгээсээ дутахгүй л эрхэлж байлаа харин одоо хорин нэг нас хүрсэн ажилчин ангийн эгнээнд элссэн айлын том охин болсон тул юун тэр эрхлэх!!! Гэхдээ л хоёр эрдэнэдээ эрхлэхгүй байж чаддаггүй юм шүү. Ижийдээ би чинь хоёр ой нэгхэн сартай бяцхан үр шиг нь л санагддаг гэсэн хөөрхөн байгаа биз? Ээж минь өглөө болгон намайг ажилдаа гарах гээд бэлдээд сууж байхад " За охин минь өглөөнийхөө цайг уугаад гар л даа " гээд л нээх хөөрхөн " Алив ээж нь хамт сууя наашаа хүрээд ир цуг сууж ууя. Өглөөнийхөө цайг тайван сууж ууж дуусгаад гарвал өдрийн чинь ажил бүтэмжтэй сайхан байдаг юм. За Халиун минь цайгаа уугаад дуусгачих за " гээд л хөөрхөн хэлдэг шүү тэгээд бүр өдөр бүр ш дээ хэхэхэхэхэ. Нээрээ л ээжийнхээ бэлдсэн цай ундыг уугаад гарахаар цаанаа л нэг өөр байдаг юм. Миний дээр дурдсан зүйл бол зүгээр л наад захынх. Ээж минь бас " Биеэ л бодож эрүүл байх хэрэгтэй. Мөнгө хэзээ ч олдоно харин эрүүл мэнд гэдэг чинь хэцүү шүү охин минь " гэж байнга сургаал айлддаг шүү. Одоогийн нийгэмтэй уялдуулан эцэг эх бүрийн хэлдэг үгсийг ч бас хэлдэг " Охин минь орой үдэш болгоомжтой явж бай болохгүй бол ээж нь тосоё " гээд л аав ээж хоёр минь хааяа тосдог ш дээ!!! Аргагүй дээ аав ээж хоёртоо би чинь хоёр ой нэгхэн сартай балчир үр нь юм чинь!!! Мөн ээжийн минь байнга захидаг маш чухал зүйлийн нэг нь " Охин минь боловсролтой байж л хүн бусдад үнэлэгдэнэ, битгий залхуур байнга хөдөлмөрлө. Амьдралд хөдөлмөрлөхгүйгээр хоолоо олж иднэ гэж байхгүй.Тэгээд ч Ажил хийвэл ам тосдоно гэж байдаг даа. Харин хамгийн гол зүйл бол шударга байх хэрэгтэй миний охин ухаантай бүгдийг сайн хийж чадна " гээд л наддаа сургаалиа айлдахаас гадна урам их өгдөгт нь талархдаг шүү. Хоёр охиноо ээж минь " Та хоёр минь оонын эвэр шиг хоёулахнаа юм шүү дээ хоёр биендээ хожим байнга дэм болж явж байгаарай " хэмээн байнга захидаг ийм л үрээ гэсэн чин сэтгэлтэй хүн шүү дээ ээж минь!!!  Энэ хорвоо дээр миний л ээж болоhх гэж мэндэлсэн таньдаа хязгааргүй их хайртай шүү .

Ээж : Дүлзэн овогтой Алтанчимэг

Охин:Батдэлгэр овогтой Халиун