Алтанцэцэг: Хүн уйлна гэдэг хүн хүнээрээ байгаагийн шинж /114/

|

Миний ээжийн захиасууд ба сэтгэлд тодхон үгс :
Олон жилийн өмнө би дүүтэйгээ өөрсдийн сурдаг сургуулийн зааланд гарч байсан "Ээждээ эргэж очих юмсан " гэдэг киног үзэж билээ. Дүү минь олон хүүхдийн дунд цурхиртал уйлж би үхтэлээ ичээд киногоо дуусгаж чадаагүй дүүгээ чирсээр ээждээ ховлохоор харьсан юм. Би гэртээ хариад дүүгээ ховлож гарсан даа тэгсэн миний ижий миний хүү юунаас болж уйлсан юм бэ? гэж асуухад дүү мниь кино үзээд өрөвдөөд уйлсан юмаа гэсэнд ээж мниь инээгээд:

 " ХҮН УЙЛНА ГЭДЭГ ЧИНЬ ХҮН ХҮНЭЭРЭЭ БАЙГААГИЙН ШИНЖ ШҮҮ ХҮҮХДҮҮД МИНЬ.

УЙЛЖ БАЙГАА ХҮНД ӨРӨВДӨХ ХАЙРЛАХ СЭТГЭЛ СААД БЭРХШЭЭЛИЙГ ДАВЖ ГАРАХ УУЖУУ УХААН БАЙДАГ ЮМ ШҮҮ. УЙЛДАГГҮЙ ХҮН Л ГЭМТЭЙ ТЭД ӨС САНАЖ ХЭНИЙГ Ч ӨРӨВДДӨГГҮЙ. ТЭГЭХДЭЭ УЙЛААД СУЛ ДОРОЙ БАЙ ГЭСЭН ҮГ БИШ ШҮҮ. УЙЛАХААС БИТГИЙ ИЧ, УЙЛЖ БУЙ ХЭН НЭГИЙГ БИТГИЙ ШОГЛО" гэж хэлснийг одоо хүртэл би мартдаггүй санаж явдаг. Ижийнхээ хэлснээр би хэнээс ч ичихгүй уйлж чаддаг. Хэн нэгэнд гомдсон гомдол минь нулимсаар гадагшилчдаг болохоор би хүнд муу санадаггүй ээ. Уйлж тайвшираад боддог болохоор үйлдэл минь хүртэл зөв байдаг юм даа.

Ижий минь бас нэг ярьсан зүйл: Намайг анх ээж болоход ижий минь "Ээж хүн хүүгийн биеийг төрүүлдэг ч ухаан бодлыг төрүүлж чаддаггүй гэдэг чинь үнэн дээ охин минь. Аав ээжтэйгээ байх хугацаанд ижий аав хоёр нь чиний бодол шийдвэрийг хүндэлдэг байсан. Одоо охин минь чамд тэр үе иржээ. Үр хүүхдийнхээ шийдвэрийг хүндэтгэж яваарай. Хорих болгонд хүүхдийн сэтгэл сэвтэж шийдвэр бүхнийг чамаар гаргуулсан нэгэн болж өсдөг юм шүү. Тэгж өссөн хүүхэд чамайг үхэхийн цагт яах билээ" гэж ижий минь хэлж билээ. Нээрээ л үнэн байж. Миний хүү одоо 8 настай тэр надтай зөвлөдөг ч эцсийн шийдвэрээ өөрөө л гаргасан байдаг. Өөрөө гаргасан шийдвэр болохоор буруудахад тэр хэзээ ч хэнд ч гомдол мэдүүлдэггүй. Ээжийн захиас үгсийг би одоо хүртэл  марталгүй санаж явдаг ийм л нэг ээжийн охин доо.

Охин: Б.Энхтуул
Ээж : С.Алтанцэцэг