Алс хол суугаа эгчдээ

|

Сайн байна уу?. Энэ илгээмж очих өдрийн мэндийг хүргье. Хорвоо ертөнцөд анх мэндлээд, мэдээ орсоноосоо хойш ээж шигээ би таныг хайрладаг. Энэхэн замбуу тивд та минь  амьдралын сайхныг хүсч мөрөөдөж, алс холын Солонгос орныг зорьсон билээ. Эгч минь та хүний нутагт биеэ бодож, эргээд бидэндээ эсэн мэнд, хурдан ирээрэй. Алс холын хүний нутагт очоод Монгол орныхоо сайхныг илүү их мэдэрсэн биз дээ. Монгол орноо жоохон ч гэсэн магтаад, хүсэл мөрөөдөл зорилгоо биелүүлээд, эх орондоо нүүр бардам эргээд ирээрэй. Энэ орчлонд амьдралын их харгуй ноёлон ирэх цагт Монгол орон минь цэцэглэн хөгжих болноо. Тэр цагт эх орноос минь гадаадад гарах хүн олдохгүй биз. Яагаад гэвэл энэ эх орон минь гадаадын аль ч орноос дутуугүй баян болохоор Монголчууд гадаадад тэмүүлэх биш, гадны баячууд бидний эх оронг сонирхон ирцгээж байна. Өдөр бүр өнгө төрхөө нэмж, хөгжил дэвшил соёолон ургаж байгаа нь нүднээ илт байна. Бурхан хүнийг яах гэж бүтээдэг вэ? гэж та боддог вэ?. Өөрийнхөө болон будсын төлөө сайн үйл хий гэж үү, эсвэл ямар нэг муу зүйл хий гэж үү? Та захианыхаа хариуг надад бичээрэй.

СХД-ийн 9е ангийн сурагч Ү.Бадамцэцэгээс , эгч Оюунгэрэлд