АЛАГХАН ЭНЭ ХОРВОО ДЭЭР ААВГҮЙ ХҮН НЭГ Л ГУНИГТАЙ

|

Сайн байна уу. Энэ захиа очих өдрийн мэнд хүргье. Ааваа Та наанаа сайн байна уу. Охин нь энд сайн сууж байна. Таныгаа их л санах юм. Таныг хаанаас ирэх бол, хэзээ бидэндээ ирэх бол гэж их л хүлээх юм. Өдөр хоног өнгөрч өгөхгүй хэцүү үе олон байдаг ч таныхаа гараас атгаад, энэ хорвоо ертөнц дээр алхах юмсан гэсэн мөрөөдөл намайг амьдруулдаг. Би аавынхаа тухай бахархан ярьж байгаа хүмүүст атаархдаг. Яагаад гэвэл хүүхэд болгон “аав аа, аав аа” гээд гүйж байхийг харах хэцүү юм. Аав минь та хурдан над дээр ирээч дээ. “Таны хувьд би хэн юм бэ?”. Надад үргэлж энэ тухай бодогддог боллоо. “Та надад хайртай юу?” гээд асуумаар санагдах юм. Аав аа, өдөр хоногийг би зогсоож чадахгүй ээ. Харин урьд өмнөх явдлуудаа дурсан хэлж чаднаа.

Аав аа Та намайгаа санаж байвал дээд тэнгэр лүү харж, хамгийн тод гялалзах одыг олоод, намайг гэж бодоорой. Хамтдаа байсан өдрүүдээ ахин нэг бодоорой. Таныхаа хайраар би дэндүү жаргалтай байж дээ. Алагхан энэ хорвоо ертөнц дээр аавгүй хүн нэг л гунигтай. Амьдрал хэдий хатуу ч алдаа дутагдлуудаа засаж болно ш дээ. Хүний  зовлон хэдий хатуу ч, хүсэж байгаа зүйлээ хэлж чадна бид нар чинь. Хүүхэд болгон ааваа санадаг болохоор, амьтан бүхэн үрээ үгүйлдэг учраас Таныгаа би санах юм.

9р сургуулийн 9е ангийн сурагч Өлзийнаран овогтой Оюунгэрэл