Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг юм.

|


Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүдтэй байдаг.Тэгвэл тэр аз жаргал гэгч зүйлийг бид өөрсдөө хэрхэн бүтээх,аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарах биз. Энэ бүхний хариулт нь маш энгийн. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг.Тэр таны амьдралд маш олон өөрчлөлтийг авчирдаг.Мөн таны эрүүл мэнд болон гоо сайханд ч ашиг тустай билээ.

Тэгвэл инээд гэж юу вэ?
Хоёр хүйснийхэн цугласан үед эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 1.5 дахин их инээдэг ажээ. Тэгэхдээ эрчүүд нь голдуу инээх шалтгаан болдог байна. Бага насанд,цэцэглэг, сургуульд эсвэл гэрт алиалагч юм уу инээлгэх хүчин зүйлд хөвгүүд голдуу оролцсоор ирсэн тийм ч учраас эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд арай илүү урт насалдаг байна.

Инээдэнд давуу тал олон бий.Юуны өмнө хумүүсийг нэгтгэн  сэтгэл санаагаа ойлголцоход нь туслана. Хөгжилтэй, хошин шогийг мэдэрдэг хүмүүс өөдрөг, сэтгэл хангалуун явдаг.

Хүний тархинд инээд хариуцдаг, түүнд үйлчилдэг эд эс байх бөгөөд дөнгөж хүртэхэд л шууд ажиллаж эхэлдэг байна.Тиймээс инээх үед хүний тархины эснээс биологийн антибиотик ялгарч энэ нь ямар ч хурц өвдөлтыг багасгадаг аж. Мөн витаминтай адил бодис дотоод эрхтэнд ялгарснаар дотоод  эрхтэнүүдийн витамины хэрэгцээний зарим хэсгийг хангаж дархлааг,гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн,цусны эргэлтийг сайжируулж даралт хэвийн болж сэтгэн бодох  чадвар дээшилдэг ажээ.

Калифорнийн нэг эмнэлэгт ийм нэгэн туршилт хийжээ. Өглөө бүр сувилагч өвчтөнүүддээ хэдэн хошин шог ярьж өгөөд дараа нь хошин шогийн нэвтрүүлэг үзүүлдэг байв. Бусад тасгийнхныг бодвол энэ тасгийн өвчтөнүүдийн бие хурдан тэнхэрч байжээ.

Харин хүний сэтгэл хөдлөлтэй холбоотой янз бүрийн шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэл, багтраа өвчнүүдийг инээдмийн эмчилгээгээр эмнэхэд үр дүнтэй. Тэр ч байтугай хавдрын өвчнүүд тогтмол инээлгэхэд эдгэдэг байна. Хоргүй хавдрыг инээдээр эмчилсэн хэд хэдэн тохиолдол Австралид гаржээ.

Немцийн нэг судлаачийнхаар инээхэд хүний 80 гаруй булчин ажилладаг байна. Цээжний булчингууд ажиллан, нүдний булчин агшиж зүрхний цохилт түргэсэн, даралт нэмэгдэн, амьсгаа түргэсэхэд цусанд орох хүчилтөрөгч нэмэгддэг аж.

Бидний амьдралд асуудал,үзэн ядалт,бухимдах үе олонтаа гарч байдаг.Тэгвэл нулимсаа гартал инээхэд сэтгэлийн ямар ч бараан үүл арилдаг бөгөөд энэ бүгд инээх үед мартагддаг учир стресс алга болж, стресс тайлагдаж зүрхний гажиг болон зүрхний өвчнөөс хамгаалдаг байна.Инээд  нь амьсгалын дасгал ч болдог.Инээх үед гүн амьсгаа авдаг учираас хүний уушгинд сайнаар нөлөөлдөг байна.

Таны хоромхон  зуурын инээд таны эрүүл мэндэд тустайгаас гадна хэн нэгэнд насан туршийн мөр үлдээдэг.Таны инээд ядарсан хүнд амралт болдог,гуньсан хүнд гэрэл гэгээг бэлэглэдэг, ажил хэрэгт тус дөхөм өгч амжилтыг авчирдаг билээ. Таны инээд бол үнэ_төлбөргүй,хулгайлагдахгүй,худалдагдахгүй,үерхэл нөхөрлөлийг  бэхжүүлж орон гэрт аз жаргалыг авчирдаг билээ.

Инээдэг хүнд аз ирдэг бөгөөд амжилтанд хүрэх хамгийн дөт зам юм.Инээмсэглэл бол амжилттай хүний имиж,тэрээр бидэнд ялалтын үрийг суулгаж өгч байдаг.
ТИЙМЭЭС ТА ИНЭЭМСЭГЛЭ...

Инээд  таны өгөөмөр сэтгэлээс,бусдыг хайрлах хайраас амьдралд талархах сэтгэлээс  тань ундарч урган гардаг.Та хаана ч явсан инээдээр өөрийгөө чимэж яваарай.Яагаад гэвэл инээдийг дагаж сайхан зүйлүүд татагдаж ирдэг.

Та хошин шогийн тоглолт тогтмол үзэж чадахгүй бол өөрийн амьдралд тохиолдсон инээдтэй зүйлээ ойр ойрхон эргэн санаж байхад гэмгүй. Инээдтэй санагддаг эд юмсаа хуучирсан ч гэсэн хаялгүй цуглуул. Тэгээд сэтгэл чинь тавгүй, түгшүүртэй үедээ тэр зүйлээ үзэхэд таны сэтгэл хөнгөрөөд л явчихна.

Эцэст нь энгийн хэдэн зөвлөгөө өгье.
Та өглөө эрт сэржээ. Гэрийнхэн чинь унтаж байна. Нөхөр чинь юм уу эхнэр чинь хажууд хурхирна. Та нүдээ нээхээс өмнө дотроо чимээгүй инээ. Элдэв инээдтэй тохиолдол, шог яриаг эргэн санаж инээ.Өглөө босохдоо инээж бос.Өглөөнийй цайгаа ууж байхдаа аав ээж үр хүүхэд хань ижил хандаж 3 удаа инээ,оройн хоолоо идэж байхдаа бас инээ / онигоо ярих ч юм уу /,ажил дээрээ ирээд 10 удаа инээ,орой ажилаа тараад явахдаа үлдсэн нэг хүнтэйгээ сайхан инээлдэж аваад гар,орондоо орохдоо ч инээ.Магадгүй таныг инээж эхлэхэд хэн нэгэн хэрэг тарьж дээ ч гэж бодох байх.Таныг тэнэг гэж бүх л өдөржин буруутгасан ч битгий ухраарай.Та энэхүү нийтлэлийг уншиж байгаа бол дотны хэдэн найздаа уншуул тэгээд тэр найз нартайгаа ,эсвэл хамт олноороо зорилт тавиад өдөрт 20 удаа инээ,бүр болохгүй бол ядаж инээмсэглэ.Дараа нь  ямар ямар сайхан эсвэл хөгжилтэй зүйл тохиолдсоноо бие биетэйгээ хуваалцаарай.Удахгүй таны ажил төрөл бүтэмжтэй болж та баяр баясгалантай явах болно.Иймд та инээмсэглэж амьдраарай.

БИ АЗ ЖАРГАЛТАЙ УЧРААС ИНЭЭЖ БАЙГАА БИШ
ИНЭЭЖ БАЙГАА БОЛХООР Л АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ.

Т.Чимэддагва