Адъяа:Олны хүч, оломгүй далай\139\

|

Миний ээж  Д.Адъяа-н захиас:

Миний хүүхдүүд өвөг дээдэс, нутаг, усаа шүтэж ,идээ ухааныхаа дээжийг заавал өргөж байгаарай. Харж байдаг юм гэлээ шүү. Зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө тууштай хичээх хэрэгтэй . Юу юунаас илүү эрүүл мэнд хамгийн чухал тийм болохоор эрүүл мэнддээ байнга анхаарч, хоорондоо эвтэй, найртай, олон түмэнтэйгээ яваарай .

Олны хүч

Оломгүй далай

Эзэн хичээвэл

Заяа хичээн гэдэг юм. Дор бүрнээ хичээж зөв сайхан, өвчин зовлонгүй амьдарч байвал ээжийнхээ ачийг хариулж байна гэж бодоорой гэж үргэлж захидаг.

6 сайхан үрдээ урт насалж хайрла

6 сайхан үр нь удаан жаргаанаа ижийгээ

Охин : Лхамдийдэрмаа