Аав ээжийнхээ сэтгэлийг би сэтгэл зүрхээрээ харахад

|

Аав ээжийнхээ сэтгэлийг би сэтгэл зүрхээрээ харав. Ээж аавын минь сэтгэл их халуун бас хайраар дүүрэн байлаа. Тэр их хайраараа намайг л хайрладаг. Бүүвэйн дуу аялаж, бүрэнхий шөнө ч бүтэн нойроо харамгүй хагаслан байж ангир уургаа хөхүүлэн өсгөсөн ээждээ би хайртай.  Өвөр дээрээ эрхлүүлэн тоглож үэнтэй сургаалиа хайрладаг аавдаа би хайртай. Хангай газар нь халиу буга нь урамдаж, хээр талд нь адуун сүрэг янцгааж, говийн зэрэглээтэйгээ тэмээн жин нь уялдсан унасан газар, угаасан ус болох дэлхийн зүрхэнд орших эх орондоо би хайртай.

Хүний сайхан сэтгэлтэй миний сайхан ээж
Үхэлгүй мөнхөөр амьдран жаргаасай
Үүрд биднийгээ жаргаагаасай
Ариун сэтгэлтэй ээжийнхээ
Үр нь болсон бид нар
Ачийг нь ачаар хариулахаас
Үнэндээ өөр замгүй
Үүр шөнийн цагаар
Үрээ тэвэрч хуурайлсан
Үс нь буурал ээжийнхээ
Үлэмжийн ачийг хариулахсан гэдэг сайхын шүлгийг ээж таньдаа зориулъя. Төрсөн үрээ алс хол явах бүрт эх нь нулимсаа барьж чаддаггүй юм эх хүн. Хол газар үрээ хоног тоолон хүлээж суухдаа эх цаг мөч бүрийг тооцож, сураг чимээ хүлээж суудаг гэдгийг бид мэддэггүй гэж үү? бид л эхийн нандин хайрыг утга уянга, яруу төгөлдрөөр нэг ч удаа болтугай сэтгэлийн сайхан илгээмж болгон захидлаар зориулах юм сан.

Ирээдүй цогцолбор 4е. Г.Тэмүүлэн